2001 онд “Ондилт” ХХК нь анх үүсгэн байгуулагдсан ба Өвөрхангай аймгийн Уянга сумын нутгийн нэрээр нэрлэгдсэн түүхтэй. Энэ үеэс эхлэн барилгын материалын үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч ОХУ-н “ТехноНИКОЛЬ” корпорацийн монгол дахь анхны албан ёсны дистрибьютерийн эрхтэйгээр ажиллаж, халааж наах зориулалт бүхий хар цаасыг дотоодын зах зээлд анхлан таниулж, бүрэн нэвтрүүлж, барилгын дээвэр, давхар хооронд, суурь болон газар доорхи хэсгийг ус, чийгнээс тусгаарлах материалуудыг ОХУ-с импортлон бэлтгэн нийлүүлж байна.

2016 оноос манай компанийн үйл ажиллагаа өргөжин тэлж ОХУ-н “ТехноНИКОЛЬ” корпорацийн  барилгын ус,чийгнээс хамгаалах зориулалт бүхий дэвшилтэт шинэ технологийн материал болох Полимер Мембраныг  Монгол дахь давуу эрхт албан ёсны дистрибьютерийн эрхтэйгээр монголйн хэрэгцээнд бүрэн нэвтрүүлж чадлаа. Аливаа дэвшилтэт технологийн материалыг шинээр зах зээлд нийлүүлэх, анхдагч байна гэдэг маш өндөр хариуцлагатай ажил. Тиймээс манай компаний хамт олон зөвхөн бараа материал нийлүүлээд зогсохгүй тухайн ажлын гүйцэтгэлийн явцтай байнга танилцан, хяналт тавин ажиллаж, шаардлагатай тохиолдолд өөрсдийн зардлаар “ТехноНИКОЛЬ” корпорацийн нарийн мэргэшсэн мэргэжилтнүүдийг урьж сургалт явуулан ажиллаж байна.

Ийнхүү бид өнөөдрийн байдлаар 7-10 хүний бүрэлдэхүүнтэй, 8 бригадтайгаар технологийн дагуу чанарын өндөр түвшинд барилгын суурь, дээврийн ажлыг гүйцэтгэж байгааг хэлэхэд таатай байна.

Брэнд бүтээгдэхүүнүүд