Ондилт ХХК нь ТехноНИКОЛЬ-н корпорацийн мэргэжилтнүүдтэй хамтран 2 өдрийн сургалт зохион байгууллаа.

Жил бүр зохион байгуулж буй “Полимер Мембран LOGICROOF-ыг ашиглах, суурилуулах аргачлал” сэдэвт сургалтыг барилга хөгжлийн төвийн 5 давхрын хурлын танхимд амжилттай зохион байгууллаа. Уг сургалт нь Барилгын салбарт ажиллаж буй Инженер, Зураг төсөл, төсөвчин, Архетекторууд зэрэг нийт 100 гаруй хүмүүс хамрагдлаа. Сургалтын илтгэгчээр ТехноНИКОЛЬ корпорацийн гадаад худалдааны газрын захирал Юрий Баласов, мөн үзүүлэх сургалтыг ТехноНИКОЛЬ корпорацийн сургалтын албаны сургагч багш Сергей Влад нар удирдан явууллаа.

Манай компани нь зөвхөн бараа материал борлуулах бус, түүний зөв зохистой хэрэглээг эрхэмлэн ажилладаг бөгөөд байнга ажлын гүйцэтгэлийн явцад хяналт тавин ажилладаг. Иймээс энэхүү сургалтыг нийт барилгачдаа зөв технологийн дагуу сурталчлан таниулах зорилгоор жил бүр уламжлан зохион байгуулах болно.