Технониколь корпорацийн сургалт амжилттай зохион байгуулагдлаа

ОХУ-н хамгийн том барилгын материал үйлдвэрлэгч Технониколь корпорацийн сургалтын албаны сургагч багш Макеев Антон Эдуардович өнөөдрийн сургалтын гол илтгэгч байлаа. Тэрбээр шинээр үйлдвэрлэгдэж буй ус тусгаарлах болон дулаалгын материалын танилцуулга, түүний технологийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Мөн "Ондилт" ХХК нь өөрсдийн импортоор оруулж ирдэг бараа материал болох Хар цаас, Мембран, Плантер, Карбон XPS дулаалгын хавтангийн танилцуулга болон Мембран дээврийн цогц үйлчилгээний танилцуулга, хийж гүйцэтгэсэн ажлын товч танилцуулга хийв.

Сургалтанд хамрагдсан хүмүүсийн асуултанд хариулж, зөвлөгөө өгч, мөн материалын дээж болон катологи зэргийг өгөв. Бид цаашдаа сургалтаа улам сайжруулж, хэрэглэгчид болон харилцагч байгууллагууддаа цаг алдалгүй үнэн зөв мэдээлэлээр түргэн шуурхай хүргэж байх болно.

Нийт хүрэлцэн ирсэн та бүхэнд маш их баярлалаа. 

Хүндэтгэсэн: "Ондилт" ХХК