ОХУ-н хамгийн том барилгын материал үйлдвэрлэгч Технониколь корпорацийн сургалтын албаны сургагч багш Макеев Антон Эдуардович 3-р сарын 14-16ний хооронд 3 удаагийн "Полимер мембран LOGICROOF"-н сургалтаа амжилттай явууллаа.

Полимер Мембраныг анх монголын зах зээлд албан ёсны эрхтэйгээр нэвтрүүлэн, түүний танилцуулга сургалтыг жил бүр тогтмол явуулсаар ирсэн бөгөөд 2018 онд Полимер Мембраныг монголын зах зээлд импортлох цор ганц давуу эрхт төлөөлөгч болсон юм. Бид зөвхөн материал нийлүүлэх бус Технониколийн заавар зөвлөмжийн дагуу мембранаар хийгдэх дээврийн ажлын гүйцэтгэлд маш сайн анхаарч зөвлөгөө өгдөг ба өөрсдийн туршлагатай мембранаар шинэ, хуучин дээврийн засварын ажлыг хурдан шуурхай, чанарын өндөр түвшинд гүйцэтгэж байна. Мөн өөрсдийн гүйцэтгэсэн дээврийн танилцуулга системээс сургалтанд хүрэлцэн ирсэн хүмүүст танилцуулав.
Сургалтанд хамрагдсан хүмүүсийн асуултанд хариулж, зөвлөгөө өгч, мөн материалын дээж болон катологи зэргийг өгөв. Бид цаашдаа сургалтаа улам сайжруулж, хэрэглэгчид болон харилцагч байгууллагууддаа цаг алдалгүй үнэн зөв мэдээлэлээр түргэн шуурхай хүргэж байх болно.
Энэ удаагийн сургалтанд маань орон нутгаас зорьж хүрэлцэн ирсэн болон Нийт хүрэлцэн ирсэн та бүхэнд маш их баярлалаа.
Хүндэтгэсэн: "Ондилт" ХХК