Барилгын ус тусгаарлалт хийхийн тулд маш олон материалаас сонгох шаардлага тулгардаг. Энгээд хамгийн энгийн, хямд өртөгтэй мастика ус тусгаарлалтаас эхлээд хар цаас болон шинэ дэвшилтэт технологи болох Полимер мембран LOGICROOF болон LOGICBASE-г та бүхэнд танилцуулая
1. Мастика / Хар тосон шаваас/
Мастика хар тосон шаваасыг гол төлөв барилгын суурийн ус тусгаарлалтанд ашигладаг.
ТехноНИКОЛЬ корпорацийн Мастика №-21
Барилгын суурь, зоорь, дээврийн бетоныг ус, чийг нэвчих, хөгзрөлтөөс хамгаална. Мөн хөрсөн доорхи инженерийн шугам хоолойн ус тусгаарлалт болон автомашины кузов, метал гадаргуйг зэврэлтээс хамгаалах зорилгоор ашиглана.
Савлагаа: 18л Ашиглах талбай: 20-30кв.м
ОХУ-н ЭКОМАСТ-н Мастика гидроизоляционная
Барилгын суурь, зоорь, дээврийн бетоныг ус, чийг нэвчих, хөгзрөлтөөс хамгаална. Мөн хөрсөн доорхи инженерийн шугам хоолойн ус тусгаарлалт болон автомашины кузов, метал гадаргуйг зэврэлтээс хамгаалах зорилгоор ашиглана.
Савлагаа: 21,5л Ашиглах талбай: 30-40кв.м
Дэлгэрэнгүй мэдээлэл, физик үзүүлэлтийг ЭНД ДАРЖ үзнэ үү.
2. Хар цаасан хуйлмал
Хар цаасан хуйлмалаар барилгын ус тусгаарлалтыг хийхэд заавал бетон, тэгш буюу хавтгай гадаргуу дээр хийгддэг. Хар цаасыг бетонон гадаргуутай барьцалдуулахын тулд заавар хөрсжүүлэгч Праймер түрхэж, чулуугүй + чулуутай үе-г давхарлаж хамгийн багадаа 2 үе халааж наана. Чулуутай үе-н гол үндсэн үүрэг нь гадны нөлөөлөл болох нарны хэт ягаан туяанаас битум-г хамгаалж байдаг.
Технониколь корпорацийн хар цаасан хуйлмал материалууд нь 100 гаруй жилийн туршлагатай, ISO стандартыг бүрэн хангасан чанарын өндөр түвшинд үйлдвэрлэгдэж монгол улс руу шууд үйлдвэрээс нь хэрэглэгчидийн гарт хүргэдэг билээ. Технониколь-н хар цааснууд нь дотроо 8 үндсэн, нийт 30 гаруй нэр төрөлтэй байдаг.
Хар цаасан хуйлмалаар барилгын дээвэр, суурь, ашиглалттай талбай, грашийн дээвэр зэргийн ус тусгаарлалтыг гол төлөв хийдэг. Олон нэр төрлийн хар цааснууд нь үндсэн суурь, давхарга бүтцээсээ хамаарч үнэ өөр өөр байх ба хамгийн үнэтэй ТехноЭласт хар цаас нь хамгийн чанартай эдэлгээ удаан буюу 25-30 жилийн насжилттай байдаг. Үйлдвэрээс олгосон сертификат, туршилтын насжилт урт боловч таны дээвэр, барилгын суурьд асуудал үүсч болно. Энэ нь голдуу туршлагагүй гүйцэтгэгч нарын буруутай үйл ажиллагаанаас улбаатай байдаг тул ус тусгаарлалтын ажлыг олон жилийн туршлагатай, технологийн дагуу гүйцэтгэдэг хамт олныг сонгохыг давхар зөвлөж байна.
Дэлгэрэнгүй мэдээлэл, физик үзүүлэлтийг ЭНД ДАРЖ үзнэ үү.
3. ТехноНИКОЛЬ-н Полимер Мембран / шинэ дэвшилтэт технологийн ус тусгаарлалт/
ОХУ-н хамгийн том барилгын материал үйлдвэрлэгч ТехноНИКОЛЬ корпорацийн Полимер Мембран LOGICROOF, LOGICBASE нь ОУ-н стандарт болох ГОСТ, EN / евростандарт/, ASTM /америк-н стандарт/ бүрэн хангасан бөгөөд маш нарийн технологиор үйлдвэрлэгддэг. Полимер мембран нь 3 давхаргаас бүрдэх ба дундаа ПолиЭстер сеткатай. Галыг дэмждэггүй тул галын аюултай бүсэд ашиглах боломжтой, мөн орчны -50 градусаас + 60 градусд шинж чанараа алддаггүй нь туршилтаар батлагдсан тул монголын эрс тэс уур амьсгалд хамгийн тохиромжтой нь.
Полимер мембран нь дотроо үндсэн 3 төрөлтэй. Үүнд: LOGICROOF, LOGICBASE, LOGICPOOL
Барилгын дээвэр, ашиглалттай дээвэр, дугуй дээврийн ус тусгаарлалтын үед ашиглана.
Стандарт: СТО72746455-3.4.1-2003 EN 13956:2005
Эдэлгээ: 50-с дээш жил
Газар доорхи байгууламжийн ус тусгаарлалтанд зориулагдсан. Хөрсний ус чийгнээс маш сайн тусгаарлана.
Стандарт: СТО 72746455-3.4.3-2015 EN 13967:2012
Эдэлгээ: 60-с дээш жил
Дэлгэрэнгүй мэдээлэл, физик үзүүлэлтийг ЭНД ДАРЖ үзнэ үү.
"Ондилт" ХХК нь 2016 оноос хойш Полимер Мембран-р төрөл бүрийн төслүүд дээр барилгын дээвэр, суурь, ашиглалттай дээвэр, хиймэл нуур, нуурын далан зэргээр маш олон ажлуудыг амжилттай гүйцэтгэсэн. Манай хамт олон ТехноНИКОЛЬ корпорацийн заавар зөвлөмж, технологийн дагуу гүйцэтгэгч нараа сургаж ажилладаг ба харилцагч барилгын компаниуддаа байнга зөвлөгөө өгч ажиллаж байна.
Та бүхэнд асуух асуулт байвал бидэнтэй 99115613, 99995613 утсаар холбогдоорой. Баярлалаа